Бразилийн алдарт довтлогч, дэлхийн аварга Роналдо бялдаржуулах урлагаар шаргуу хичээллэн 18 кг турж чаджээ гэж “Globoesporte “ сонинд мэдээлжээ.
Тэрээр 3 сарын өмнө 118,5кг байсан бол одоо 101 кг татаж байгаа юм.
36 настай “Шүдэрхэг” Роналдогийн бэлхүүсний тойрог энэ намар 107 см байсан одоо 93 см болтлоо татарчээ.
Чөргөр туранхай залуус түүн шиг өв тэгш болохсон гэж фитнесс клуб рүү гүйлдэж байсан нь саяхан билээ.Гэтэл одоо Роналдо дахиад мираалаг залуусын бахархал болж эхэллээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 2 )
хүүш хөөрхийн овоо ш дэээ