Монгол улсын дугуйн спортын түүхэнд бичигдэх нэгэн гайхамшигт явдал хэдхэн цагийн өмнө боллоо. БНЭУ-д зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнээс Монгол улсын тамирчин Ц.Энхжаргал ганцаарчилсан төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Тэрбээр 19 оны тамирчныг ардаа орхин аваргалж, удаах байрыг Япон, гуравдугаар байрыг Хонконгийн тамирчин эзэлжээ. Энэ нь 31 жил тасарсан медалийн өнгийг алт болгон хувиргаж эх орондоо авчирсан анхны тохиолдол болж байгаа аж. Үүнээс өмнө буюу 1982 онд Азийн аваргаас манай тамирчин мөнгөн медаль хүртэж байсан байна. Ц.Энхжаргал нь Хүч спорт хороонд харъяалагддаг бөгөөд Т.Даваатогтох дасгалжуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )