Норвегичууд шатрын шинэ дэлхийн аваргатай болно гэж найдлага тавьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Английн нийслэл Лондон хотноо дэлхийн шатрын аврага цолны төлөөх  хоёр тойрог  бүхий  тоглолтууд явагдаж байна.

Энэ удаагийн дэлхийн аварга цолны төлөө Норвегийн Магнус Карлсен, ОХУ-ын шатарчид Владимир Крамник, Александр Грищук , Пётр Свидлер нар болон   Армений Левон Аронян, Азербайжаны Теймур Ражабов, Украйны Василий Иванчук, Израйлын шатарчин Борис Гельфанд нарын шилдэг 8 шатарчин өрсөлдөж байгаа юм.

Шатрын мэргэжилтнүүдийн  үзэж байгаагаар сүүлийн гурван жилд  илүү  өндөр амжилт үзүүлж буй  22 настай Карлсен тэмцээнд тэргүүлнэ гэж санал нэгтэй дүгнэлт гаргаад байна.

Учи нь тэрээр өнгөрсөн оны сүүлээр дэлхийн 13 дахь аврага оросын Гарри Каспаровын түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа юм.

 Норвегичууд нэрд гарсан шатарчныхаа  “дээлийн захыг мушгин”  дэлхийн аврага болох мөчийг тэсэж ядан хүлээж байна.

 Тэд одоогийн дэлхийн  аврага энэтхэгийн 43 настай Вишванатан Ананд Карлсенд  алдрын титмээ шилжүүлэнэ  гэдэгт  бүрэн итгэлтэй байгаа юм.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top