Мэргэжлийн боксын амьд домог болсон алдарт Мохаммед Алигийн хос бээлийг АНУ-ын Калифорни мужийн дуудлагын худалдааны ээлжит арилжаагаар тус бүрийг нь 385 000 доллароор худалдсан байна.
Энэ хос бээлий нь Мэргэжлийн боксын “Алдарын танхимд” заларч байхдаа нэрт дасгалжуулагч Анжело Дандид зориулсан гол үзмэрүүдийн нэг байжээ. Боксын их спортод 60 жилийн хөдөлмөрөө зориулсан тэрээр 15 дэлхийн аваргыг хүмүүжүүлсэн юм.
Мохаммед Али эдгээр бээлийг өмсөн рингэнд гарахдаа Сонни Листон,Жо Фрейзер нартай тулалдаж байсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )