Монголын анхны дугуйчин бүсгүй тэргүүний залуу боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Энэтхэг улсад болсон дугуйн Азийн АШТ-ний охидын цуваа гараатай 28 км-ын уралдаанд тэргүүлж, тивийн аваргын алтан медаль хүртсэн Т.Энхжаргалыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.  Дугуйн спортод Монголоос хамгийн анх удаа Азийн аварга цолыг авчирсан түүний амжилтыг үнэлэж МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж, манай улсад хөгжүүлэх дугуйн спортын их ажилд гар бие оролцож, залуучуудаа уриалан тэдэнд энэ спортын ач холбогдлыг сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.Триатлон болон дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал Залуучуудын анхны олимпод Н.Наранбат багшийн удирдлагад оролцсон бол өдгөө н.Даваатогтох багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг билээ. Дашрамд дурдахад автомашингүй өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубаас санаачилан НЗДТГ, ЗЦГ, болон Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийг дэмжих төсөлтэй хамтран энэ сарын 30-нд “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг МЗХ-ны төв байранд бүртгэж авч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuul(178.18.208.10) 2013 оны 04 сарын 01

Amjilt husey! Enhjarg**daa.

0  |  0
Top