Дэлхийн мутай боксын холбоо, Тайландын Засгийн газартай хамтран зохион байгуулсан 2013 оны ДАШТ Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 12-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жилийн Мутай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын мутай боксын баг 2 дасгалжуулагч, 6 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Манай баг тамирчидаас эрэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдсөн манай улсын шилдэг залуу тамирчин болох Баатарчулууны Гантогтох хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 51 кг-д хүч үзсэн Сүхбаатар аймгийн тамирчин н.Дулам мөн 63,5 кг-д өрсөлдсөн н.Зууннаст нар хүрэл медаль хүртсэн байна
Сэтгэгдэл ( 0 )