1000 дугуйн парад анх удаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

 Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяныхүрээнд энэ сарын 31-нд “УЛААНБААТАР - 2013” 1000 дугуйн парадыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм байна.

 Энэ аяны хүрээнд ажлын хэсгийнхэн Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйн холбоо, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Монгол аялагч клуб, ШУТИС-ийн МИС-ийн дугуйн баг, “Mongolian Trails Cycling Club”, мөн дугуйн худалдаа эрхэлдэг “Дугуйн ертөнц” ХХК, “Cannondale”, “Атилла” дэлгүүрүүдийн төлөөлөл маргааш хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

 Дугуйн парадад албан байгууллага, хамт олон, хувь хүн яаж оролцох талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд маргааш буюу 3 дугаар сарын 27-нд 11 цагаас болох аж.

 Сонирхуулахад энэхүү дугуйн парадад 1000-аад хүмүүсийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khun(49.0.200.165) 2013 оны 03 сарын 28

yun anh udaa ve 1000 duguichdiin bayar gej deer ued buyu 20-d jiliin umne boldog baisan ym shuu

0  |  0
Top