Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын аав Найдан гуайнх удам дамжсан сайн малчин хүмүүс билээ.
Мянгат малчин Найдан гуайн том хүү Батаа ч өнгөрсөн жил аймгийн аврага малчин цол хүртсэн.
Эднийх хурдан удмын сүргээ дөрвөлжин тамгаараа тамгалдаг ажээ.
2008 оны олимпийн аваргын баярын дуулиантай өдрүүдэд нэгэн танил нь амласнаараа олимпийн таван цагаригтай шинэхэн тамга урласан даруйдаа илгээж байжээ.
Монголд ганцхан хийцтэй энэ тамгаараа аваргын аав хүүгийнхээ 10 гаруй адууг тамгалаад байгаа бөгөөд энэ жилийн шинэ унагаа ч тамгалах бодолтой байгаа юм.
Гэхдээ малч удмын өвөө зөвхөн Н.Түвшинбаярын нэр дээр байгаа адууг л олимп тамгаар тамгалах юм.
Сэтгэгдэл ( 0 )