Аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэж мэргэжлээ урвуугаар ашигласан үндэслэлээр ял эдлээд байсан самбо бөхийн дэлхийн аварга,тулааны урлагийн нэрт тамирчин Расул Мирзаев бөхийн дэвжээндээ ялалтаар эргэн ирлээ.
Тэрээр Казахстанд болсон тулааны урлагийн олон төрөлтийн тэмцээнд нутгийн бөх Ержан Естановыг 3 раундын дараа шүүгчдийн саналаар ялсан байна.
Расул Мирзаев 2011 оны 8 сард Москва хотын төвийн “Гараж”шөнийн цэнгээний газрын гадаа оюутан Иван Агафоновтай муудалцан ганцхан удаагийн цохилтоор үхэлд хүргэсэн хэргээр буруутгагдан ял эдлээд байсан билээ.
Хэдийгээр аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэн өргөст торны цаана хэсэг хугацаанд суун алдаж эндсэн ч түүнд асар их ирээдүй бий гэж ахлах дасгалжуулагч сэтгүүлчдэд онцолсон байна.
Мирзаев 65 кг-ийн жинд барилддаг бөгөөд дэлхийн болон дэлхийн цом,”Москва орчмын тулаан” тэмцээнүүдийн аварга тамирчин юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )