Туркийн гран-прид Д.Амартүвшин түрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Энэ амралтын өдрүүдэд Туркийн Самсун хотноо хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээнд  Монголын баг тамирчид амжилттай оролцож  алт, мөнгө, хүрэл нийт 3 медаль  хүртлээ.

Тус тэмцээний эхний өдөр хүч үзсэн  эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн боллоо.

Самсуны гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдсөн юм.

Тэмцээний хоёр дох өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, 90 кг-ын жинд Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Сугаржаргал нар хүч сорьсон ч медалийн тавцанд хараахан зогсож чадсангүй.

Тэмцээнийг 2 өдрийн турш МҮОНТВ-ийн 2-р суваг үзэгч олондоо шууд дамжуулан хүргэлээ.

М.Мишээл

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top