Оросын алдарт теннисчин Мария Шарапова Болгарын мэргэжил нэгт Григор Димитров нар ирэх зун хагас сарын амралтаа Албений амралтын газар өнгөрөөхөөр төлөвлөж байна.
Дурлалт хосууд таван одтой “Фламинго Гранд” зочид буудлын 9 давхарын тусгай зориулалтын вип өрөөнд захиалгаа өгсөн талаар ”Hot news.bg” мэдээллийн сайтын сонорт өртжээ.
Тэдэнд Грекээс тусгайлан авчирсан шинэхэн загасыг дээд зэрэглэлийн тогооч газар дээр нь амтлан бэлтгэх юм.Мэдээж залуу одууд тусгайлан зассан өвөрмөц саунд алжаалаа тайлан эртний Болгар дарс шимэх юм.
Өмнөхөн нь сагсчин Саша Вуячичтэй үерхэж байсан Машаг өнгөрсөн оны сүүлээр Григортой хамтдаа явахыг цөөнгүй папараацчид “нотолсон” ч Болгар залуу цагтаа тууштай няцааж байсан билээ.
Одоо харин амралтын хөтөлбөр ,зочид буудлын захиалга бүхний өмнө ил тодорхой боллоо.Залуустаа бүх салбарт амжилт хүсье.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )