Мэргэжлийн боксын дэлхийн аварга,Украйны алдарт тамирчин Владимир Кличко телевизийн олон ангит “Баатар” киноны од Хейден Панеттьер нар ирэх зунаас хурим хийхээр зэхээд байна.
Хэдийгээр тэд 2009-2011 он хүртэл эвтэй найртай байсан ч тэдний дундуур “хар муур” гүйж Үндэсний хөл бөмбөгийн лигийн тоглогч Скотти Макнайт өнгөрсөн оны 12 сар хүртэл аварга боксчины ханхар цээжийг найз бүсгүйд нь орлоод үзжээ.
Гэвч уужуу тайван,алсын бодолтой Володя нударгаараа биш сэтгэлээрээ хайртай бүсгүйгээ эргүүлэн хуримын бөгжөөрөө бөх гэгч нь “гагнаад” авчээ.
Одоо 37 настай Владимир Кличко,23 настай Хейден Панеттьер нарын ирэх зун болох хуримын зар спортын ертөнцөд хамгийн сонин содон мэдээ билээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )