2013 он гарсаар дэлхийн шатрын өнгийг 19 настай Норвеги “жаалхүү” ноёлоод байгаа билээ.Түүний багш нь дэлхийн аварга асан Гарри Каспаров гэхээр ирээдүйн оргил нь тодорхой. Өөрөө хэдэн наснаас шатрын оргил руу тэмүүлснийг хүмүүс мэддэг ч тэрээр ”Одоохондоо нас нь бага юм даа.Тэр поокер моокероо наадаж л байг” гэсэн нь шавьдаа бас дэндүү итгэлтэйг илтгэнэ.
Гэвч түүний ард 2007 оноос хаан ширээнээс буугаагүй аугаа их Ананд алгаа үрээд л хүлээж суугаа шүү дээ.
Айж байна гэхэд хаашаа юм болгоомжилж суугаа. Аварга цол байтугай хаан ширээ ч ээлжтэй хойно.Яг цагаа тулахаар хэмжээгээ мэдсэн ч найр тавин зодгоо тайлдаггүй их спортын хууль билээ.
Залуу аваргыг зөгнөж их аваргаа хүндэлдэг нь харин хүний ёс оо.
Карлсен Ананд нар 11 сарын 6-26 хүртэл тулалдана.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 1 )
22-tai