Кикбоксын өсвөр үеийн дэлхийн аварга цол хүртэж байсан 29 настай тамирчин Башкирын тусгай албаны мэргэжлийн сорилт шалгалт өгч байхдаа ачааллаа даалгүй нас барсан талаар тус албаны ахлах мэргэжилтэн Светлана Абрамова “РИА Новости” агентлагт мэдэгджээ.
Мөрдөн байцаалтын урьдчилсан мэдүүлгээр кикбоксын аварга 3 сарын 20 –ны өдөр мэргэжлийн өндөржүүлсэн сорилын үеэр гүйлт,бялдаржуулах дасгал ,тулааны төрлөөр шалгуулж байсан байна.
Хамтарсан тулааны сүүлчийн 4-р раундад түүний бие муудан эмнэлэгт хүргэгдсэн ч 11 хоног комийн байдалтай байсаар амьсгаа хураажээ.
Шинжилгээний нарийвчилсан эцсийн дүн хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Шинжилгээний нарийвчилсан эцсийн дүн хараахан гараагүй байна.
Шинжилгээний нарийвчилсан эцсийн дүн хараахан гараагүй байна.