Соёл спорт, аялал жуулчлалын яам, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд” тоглолт үзэгчдэд ихэд таалагдсан. Олон улсын томоохон тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл цомын эзэд болох нийт 13 орны 60 гаруй жүжигчид шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээ сонирхуулж байгаа юм.
Хүүхэд багачуудыг баясгасан энэхүү тоглолтын тайзнаа хөгжилтэй алиалагч, зураач бүсгүйн үзүүлбэр бий. Тэд үзэгчдийн дундаас сонгож авсан хүнээ шог маягаар зурж олныг хөгжөөж байсан бөгөөд манай урлаг соёл, спортын алдартнууд ч үүнд оролцжээ. Тухайлбал, сүүлийн үед гэр бүлийнхээ амьдралд анхаарал хандуулах болсон Олимпийн аварга Н.Түвшинбаяр саяхны нэгэн өдөр уг тоглолтыг хүүхдүүдтэйгээ хамт үзсэн аж. Энэ үеэр мөнөөх алиалагч Н.Түвшинбаярыг онцолж сонгосон бөгөөд зураач бүсгүй Олимпийн аваргыг маань нүүр дүүрэн инээсэн малигар нэгэн болгож зуржээ. Үзэгчид ч энэ мөчид их хөгжилдсөн төдийгүй тэрхүү шог зургийг эзнийх нь хамт гар утасныхаа камераар бичиж авчээ.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 4 )
tegeed avraga bish gehuu maanag amitan
uhsniih olimpiin awarga
Saihan tsirk bna. lee amjij uzeerei