“Сонгинохайрхан уулын хишиг” барилдаанд гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

“Сонгинохайрхан уулын хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр болж өндөрлөсөн. Уг уарилдаанд улс, аймгийн алдарт цолтой 256 бөх зодоглосоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат “Хүч” спорт хороо, "Хантайшир" дэвжээ, “Туушин” компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Энержи ресурс" компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат "Хүч" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Макс" группийн бөх улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Могод сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, "Булганхангайн хүчтэн" дэвжээ, “Мэдээлэл сүлжээ” ХХК-ний бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат нар үлдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top