П.Сэрдамба зодог тайлж, нарийн бичгийн дарга болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Их спортоос авсан бэртэл нь цаашид рингэн дээр дахин гарах боломжгүй болгосон тухай Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба мэдэгдсэн. Энэ ч утгаараа, өөрийнхөө амжилтыг хангалттай гэж үзсэн тэрбээр залгамж халаагаа бэлтгэхэд анхаарч, албан ёсоор зодог тайлж буйгаа хэлсэн байна. Ирээдүйн бокс, олимпийн аваргыг төрүүлэхэд хичээл чармайлт тавин ажиллах бодолтой яваа П.Сэрдамба одоо Монголын олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах юм байна.

Боксын спорт сонирхогч хүүхэд, залуусын дунд нэлээдгүй үлгэр дуурайлал болж явсан гавьяат тамирчин маань олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд гадаадад эх орноо сурталчлах томоохон зорилт тавьсан гэнэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(81.190.60.217) 2013 оны 06 сарын 11

sain bn odoo tolgoigoo azluul

0  |  0
GUZEELSEN UVGUN BUH (122.201.18.1) 2013 оны 04 сарын 09

ER ZORIG ZALUU NASNII SPORT BOKS NEG NI UNAAD L SHIIDEGDDEG NASAARAA HICHEELLEJ BOLOH BUH BISH.

0  |  0
зочин(110.168.251.199) 2013 оны 04 сарын 09

Хөөх одоо тэгээд нэг ч тэмцээнд орохгүй байж нөгөө аймаар их насан туршийн ц****инг зүгээр авах нь бн шүү дээ. Энэ шударга бишээ

0  |  0
Top