Г.Өсөхбаяр хойд туйлын 90 градусын цэгт зочилно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр өнгөрөгч бямба гарагт хойд туйлын мөсөн дээр хөл тавьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар аялалд мордсон гавьяат тамирчин маань хойд туйлын мөсөн дээрх анхны бааздаа хоноглосон бөгөөд өчигдөр 100 км явган аялж, эх орныхоо далбааг дэлхийн зулай хэмээгддэг хойд туйлын 90 градусын цэгт анх удаа мандуулах хүндтэй боловч амаргүй даалгаврыг биелүүлэхээр зорьж яваа юм.

Г.Өсөхбаяр 2005, 2006 онд дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ-д нэг жилийн дотор хоёр удаа дараалан гарч, төрийнхөө далбааг мандуулснаар үнэмлэхүй амжилтын эзэн болсон түүхтэй нэгэн. Хойд мөсөн далайн оргил цэгийг эзлэх түүний энэ удаагийн аялал амжилттай болсноор дэлхийн долоон тивийн ноён оргилоос дөрвийг нь эзлэх юм. Тэрбээр Хойд Америк, Европ, Ази, Африкийн ноён оргилыг одоогоор эзлээд байгаа. Харин түүний өмнө Хойд мөсөн далай, Өмнөд Америк, Австрали, Өмнөд туйл гэсэн томоохон даваанууд үлдээд байгаа билээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zak(202.126.91.159) 2013 оны 04 сарын 16

osohoo gabiayddaa amjilt husie zorisondoo hurch jinhene mongol er hun bolohoo haruulaarai duu mini

0  |  0
Top