Муай Тай боксчид эх орныхоо нэрийг гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

ОХУ-ын Буриад улсын Тай боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улан- Үд хотноо зохион байгуулагдлаа. Хабаровск, Ангарск, Кемеров, Якут, Эрхүү муж хязгааруудаас тамирчид оролцсоноос гадна, Монгол Улсын тамирчид урилгаар оролцлоо. Шүүгчээр Э.Буянжаргал оролцсон бол дасгалжуулагчаар О.Алтанпүрэв баг тамирчдаа удирдан оролцжээ. Насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн 3-н ангилалд явагдсан энэхүү тэмцээнээс 36 кг-д 75 сургуулийн сурагч Т.Өсөхбаяр хүрэл, 42кг-д 32-р сургуулийн сурагч Б.Гансэлэм хүрэл, залуучуудын 54 кг-д 32-р сургуулийн сурагч Б.Гантогтох мөнгө, насанд хүрэгчдийн 54 кг-д Техникийн коллежийн оюутан Б.Батхүлэг мөнгө, 60 кг-д  Тэнгэр дээд сургуулийн сурагч Н.Бат-эрдэнэ мөнгөн медалийг тус тус эх орондоо авчирлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top