Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ 2013 оны дөрөвдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө.

Энэ тэмцээнд Алдар”, “Хилчин”, “Замчин”, “Хүч” спорт хороо, “Аварга”, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, “Аврагч”, “Алдартан”, “Арслан”, “Ганьт”, Дархан-Уул аймгийн “Мега-Старс”, “Женко”, Орхон аймгийн “Хангарьд”, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Шинэ давалгаа”, “Харгант-Цамхаг” клуб, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, нийслэлийн Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Архангай, Говь-Сүмбэр, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Увс аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 43 спорт хороо, клуб, дүүрэг, аймгийн 302 эрэгтэй, 127 эмэгтэй нийт 429 бөхчүүд өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллалаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч, О.Баянмөнх Б.Өнөбаатар, Ло.Энхбаяр болон Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нар оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үер чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш, Улсын харцага Л.Бадарч, олон улсын шүүгч М.Баярсайхан, Г.Баясгалан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан, Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Ж.Оюунпүрэв, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А.Энхээ нарыг МЧБХ-ны “Ялалт” одонгоор шагналаа. 

Нээлтийн ажиллагааны үед Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн санаачилгаар энэ тавдугаар сард дэлхий даяар зохиож байгаа “Save Olympic Wrestling” аянд манай орны бүх бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчид нэгдэн орж бүрэн дэмжиж байгааг илэрхийлсэн цуглаан боллоо. Цуглаанд оролцогчид 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрөөс чөлөөт бөхийн спортыг хасах тухай ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны зөвлөмжийг эрс буруушааж тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаан, тэрчлэн есдүгээр сард Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганаар бөхийн спортыг 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулна гэдэгт итгэж байгаагаа болон бөхийн спорт олимпийн наадмын хөтөлбөрт заавал байх ёстой спортын төрөл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Эрэгтэй

50 кг               1. Цэрмаагийн Чинзориг /”Ганьт” клуб/

2. С.Бат-Амгалан /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/

3. Г.Ганхөлөг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/

3. Цэдэвийн Мандалсүрэн /Увс аймаг/

Энэ жинд 38 бөх өрсөлджээ.

55 кг               1. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/

2. Болдмаагийн Бат-Эрдэнэ /”Арслан” клуб/

3. Цэрэнгялбаагийн Ганзориг /“Гацуурт-Олимп” сургууль/

3. Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 42 бөх өрсөлджээ.

60 кг               1. Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/

2. Сармандахын Билгүүн /”Арслан” клуб/

3. Пүрэвсүрэнгийн Чинзориг /Налайх дүүрэг/

3. Бат-Эрдэнийн Өлзий-Орших /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

Энэ жинд 54 бөх өрсөлджээ.

66 кг               1. Эрдэнэбатын Тэмүүжин /Төв аймаг/

2. Лхагважавын Жавзанжамьян /“Гацуурт-Олимп” сургууль/

3. Болдхүүгийн Гансүх /”Хилчин” спорт хороо/

3. Ганболдын Төрболд /”Женко” клуб/

Энэ жинд 55 бөх өрсөлджээ.

74 кг               1. Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг,

                                       ”Мега-Старс” клуб/

2. Баатарын Нямбаяр /”Хүч” спорт хороо/

3. Ядамсүрэнгийн Бумбаяр /”Аварга” биеийн тамирын дээд

    сургууль/

3. Содномцэрэнгийн Амарбаясгалан /”Женко” клуб/

Энэ жинд 45 бөх өрсөлджээ.

84 кг               1. Ганболдын Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

2. Батжаргалын Мөнхбаяр /”Алдартан” клуб/

3. Жигжидсүрэнгийн Бямбадоньд /”Аварга” биеийн тамирын дээд

    сургууль/

3. Баярын Доржжүгдэр /”Алдартан” клуб/

Энэ жинд 29 бөх өрсөлджээ.

96 кг               1. Энхбаатарын Төгөлдөр /Дархан-Уул аймаг,

                            “Мега-Старс” клуб/

2. Мөнхжаргалын Билгүүтэй “Женко” клуб/

3. Аварзэдийн Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг,

    Ирээдүй” цогцолбор сургууль/

3. Л.Отгонбаатар /”Аврагч” спорт хороо/

Энэ жинд 26 бөх өрсөлджээ.

120 кг             1. Батбаярын Даваа-Очир /”Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ/

2. Энхбаярын Эрдэнэбаяр /”Аварга” биеийн тамирын дээд

    сургууль/

3. Энхтөрийн Мөнхбаатар /”Говь-Сүмбэр аймаг/

3. Ишдоржийн Очирсүх /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/ 

Энэ жинд 13 бөх өрсөлджээ.

            Багийн дүн

Нэгдүгээр байр     Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клуб/ 31 оноо,

                                    дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

Хоёрдугаар байр “Аварга” Биеийн тамирын дээд сургууль, 27 оноо,

                                    Лүгдэгийн Бадарч

Гуравдугаар байр            “Женко” клуб, 25, дасгалжуулагч

Банзрагчийн Оюунсүрэн

Эмэгтэй

44 кг               1. Г.Мөнхцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/

2. Н.Мөнхзул /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

3. Төрбатын Цээбилэг /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/

3. Баяраагийн Халиунаа /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

Энэ жинд 42 бөх өрсөлджээ.

48 кг               1. Цогт-очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/

2. Төгсжаргалын Уранзаяа /”Замчин” спорт хороо/

3. Алтангэрэлийн Цэндсүрэн /ҮБТДС/

3. Б.Долгормаа /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/

Энэ жинд 22 бөх өрсөлджээ.

51 кг               1. Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/

2. Лхайжавын Нигаан /”Алдартан” клуб/

3. Э.Сангижамьян /”Архангай аймаг/

3. Бүүвээйбаатарын Хатантуул /”Арслан” клуб/

Энэ жинд 18 бөх өрсөлджээ.

55 кг               1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/

2. Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/

3. Б.Даваадулам /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

3. Өлзийбатын Одгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

Энэ жинд 9 бөх өрсөлджээ.

59 кг               1. Энхбатын Гантуяа /”Замчин” спорт хороо/

2. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/

3. Ц.Хонгорзул /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

3. Х.Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

    спортын дунд сургууль/

Энэ жинд 17 бөх өрсөлджээ.

63 кг               1. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод”

                           спортын дунд сургууль/

2. М.Хишигмаа /”Арслан” клуб/

3. Пүрэвсүрэнгийн Хулганаа /”Хилчин” спорт хороо/

3. З.Баярмаа /”Харгант-Цамхаг” клуб/

Энэ жинд 11 бөх өрсөлджээ.

67 кг               1. Баатарзоригийн Батцэцэг /Налайх дүүрэг/

2. Батхуягийн Золзаяа /Дархан-Уул аймаг,

   “Мега-Старс” клуб/

3. Бумандоржийн Рэнцэнханд /”Мон-Алтиус” биеийн тамирын

   дээд сургууль/

3. Э.Даваанасан /”Хилчин” спорт хороо/

Энэ жинд 14 бөх өрсөлджээ.

72 кг               1. Пүрэв-Эрдэнийн Номин-Эрдэнэ /”Сонгино-Хайрхан дүүргийн

                            “Ирээдүй” цогцоблор сургууль/

2. Төмөр-Очирын Наранчимэг /Сэлэнгэ аймгийн Ерөө сум,

    “Шинэ давалгаа” клуб/

3. Эрдэнэтуяагийн Саранхөхөө /”Хилчин” спорт хороо/

3. Буянжаргалын Даваацэрэн /”Төв аймаг/

Энэ жинд 13 бөх өрсөлджээ.

            Багийн дүн

Нэгдүгээр байр       Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клуб, 46 оноо,

                                    дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

Хоёрдугаар байр    Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль,

40 оноо, дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан

  Гуравдугаар байр “Замчин” спорт хороо, 27 оноо,

дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top