Өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Монголын сагсан бөмбөгийн холбоо календарчилсан төлөвлөгөөнийхөө дагуу ССАЖЯ-тай хамтран энэ сарын 15-21-ний өдрүүдэд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээн бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд онцлогтой болсон. Хөдөө орон нутгаас оролцогч багуудад нээлттэйгээр явагдсан. Нийт 52 баг оролцож өчигдөр шилдэгүүд тодорчээ.

Эрэгтэй

I байр - Багануур

II байр - Орчлон клуб

III байр - Дархан-Уул аймаг

Эмэгтэй

I байр - Дорноговь Золбоо клуб

II байр - Орхон аймаг

III байр - Дархан-Уул аймаг

Шилдэг тоглогч

Дархан-Уул аймгийн довтлогч - Мөнхцог

Шилдэг дасгалжуулагч

Дархан-Уул аймгийн дасгалжуулагч - Гүржав

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч

“Орчлон” клубын дасгалжуулагч - Урангоо нар тус тус шалгарсан байна.

Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийг дэмжин хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хамт олонч хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн ивээн тэтгэгчээр Витафит” компани МСБХ-той хамтран ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top