Монголын хөлбөмбөгийн холбооны Цомын төлөөх тэмцээний финалын тоглолт өчигдөр боллоо. Финалын тоглолтод “Эрчим”, “Улаанбаатар ДС” багийн тамирчид аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд тоглолтын эхний үед “Улаанбаатар ДС” багийн тамирчид илт давуу тоглолт зүүлж чадсан ч тус багийн довтлогч хаалганы хажуугаар бөмбөг алдсанаар “Эрчим” баг тоглолтыг гартаа аван 6:5 харьцаагаар ялалт байгууллаа.
Харин хоёрдугаар байрын төлөөх тоглолтод “Хангарьд” ,“Хоромхон” багийн тамирчид өрсөлдөн 4:3 харьцаагаар “Хоромхон” баг ялсан юм.
Сэтгэгдэл ( 0 )