Гиннесийн хос амжилтыг эвдэх Дэлхийн адууны баяр

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

ММСУХ-ны Удирдах ажилтны III зөвлөлгөөнөөр хэлэлцсэн нэг асуудал бол Дэлхийн адууны баяр, Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750  жилийн ой, монголын үндэсний хурдан морины уралдааныг  Гиннесийн номонд бүртгүүлэх уралдааныг  зохион байгуулах явдал юм. Эдгээр том үйл явдалууд нь Монгол улсын нэр хүндийг дэлхий дахинд сайнаар сурталчилах, олон жуулчдыг монгол оронд авчрах хэрэг болно гэж үзэж байгаагаа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн онцолж хэлэв. Дэлхийн адууны баярыг ММСУХ 2013 оны  8 сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар хугацааг ярилцаж, болох газрыг холбооны тэргүүлэгчдийн хурлаараа эцэслэн тогтохоор болов. Энэхүү үндэсний хурдан морины уралдааныг   Гиннесийн номонд бүртгүүлэхэд салбар холбоодоос  оролцох уяач, унаачид морьдын тухай зурагт ном хийж хэвлүүлнэ. Энэ номонд орох уяач, унаачид морьдын  фото зураг, бусад мэдээллийг  7-р сарын 15 гэхэд  төв холбоонд багтаан өгөхөөр болов.  2006 онд Колумб улсад цэцгийн баяраар 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтанд бүртгүүлж байжээ. Тэгвэл морьтон монголчууд  монгол үндэснийхээ  дээл хувцасыг өмсөж монголын нүүдэлчдийн соёл, уламжлал, цог хийморийг илтгэсэн 10,000 морьтон монгол хүн  жагсаж, Геннисийн номонд бүртгүүлж  Өөрөөр хэлбэл Монгол улс нэг дор Геннисийн номны хоёр амжилтыг эвдэж болохоор байна. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо эдгээр амжилтыг тогтоохоор салбар холбоодтойгоо санал бодлоо солилцож ажиллахаар боллоо. Энэ зөвлөлгөөний үеэр Өвөрхангай аймгийн салбар холбоо 1500 морь уралдуулж гиннесийн номонд бүртгүүлнэ гэсэн яриа гадуур гарсаныг , Сүхбаатарын тэргүүн Ч.Гансүх, Баянхонгор аймгийн тэргүүн Мөнх-Эрдэнэ нар  Өвөрхангай аймгийн салбар холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс  асууж лавласан юм. Ю.Үнэнбүрэн: “....Бид бол гиннесийн уралдаан хийхгүй, бүсийн уралдааны үеэр  орон нутагтаа зарласан уралдаанаа бол хийнээ...”  гэсэн хариулт өгөв.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Аймаг орон нутгийн салбар холбоод, Холбооны бодлого, шийдвэр, дүрмийн хүрээнд ажиллаж байхыг салбар холбоодын тэргүүн нарийн бичгийн дарга нарт сануулж, цаашид холбооны өгсөн үүрэг даалгавар, хамтран ажиллах гэрээний заалтууд, салбар холбоодын ажил дүгнэх журмыг мөрдөж, зохион байгуулалтай, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг даалгав.

www.hiimori.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top