Монголын “Атилла” дугуйн нэгдсэн клубын тамирчид Хятад улсын Шэнянь хотноо болсон “XDS Cup” олон улсын тэмцээнд амжилттай оролцож эхний 3-р байрыг эзэлсэн байна. Тэмцээнд спортын мастер Б.Мягмарсүрэн түрүүлж, Олон улсын хэмжээний мастер Н.Хангарьд, спортын мастер Б.Наранхүү нар удаалсан байна. Ингэснээр Монголын дугуйчид багаараа тэргүүн байрт шалгарч цомын эзэн боллоо.
“Атилла” дугуйн нэгдсэн клубын тамирчид Бүгд найрамдах Хятад улсад бэлтгэл хийж, "Tour de Philippines" тэмцээнд амжилттай оролцож байсан аж. Одоогоор “Атилла” клубын баг тамирчид 5 дугаар сарын 5-нд Тянжин хотод болох тэмцээн оролцохоос гадна Хятадын Сичуань мужийн Чинду хотод болох уулын дугуйны Азийн аварга тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
zugeer l gej bodoj bn