Н.Төгсцогт аав болж, ”амрагийн” ярианд цэг тавилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Лондонгийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж Олимпийн наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирсан  Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт аав боллоо. Хорьж боломгүй 20 насандаа гавьяат цол хүртсэн тамирчин залууг спортод элэгтэй хэн бүхэн “Хүүхдэрхүү төрхтэй, хөөрхөн ааштай” хэмээн өхөөрддөг юм билээ. Бодсон санасанаа нуулгүй хэлчихдэг тамирчин маань нэг хэсэг фэйсбүүктэй “зууралдаж”, эмэгтэй хүний дүрд хүртэл хувираад авсан удаатай.

Түүний найз охиныг “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү Д.Уранзаяа гэдгийг уншигчид маань хэдийнэ мэдэх биз ээ. “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн ялагч Т.Заманд нэгэнтээ “Төгсөө маань их хээгүй, хөөрхөн ааштай залуу. Цагаан сараар ирж бууз чимхэж өгөөд л хамтдаа битүүрч байгаад явдаг юм” хэмээн магтсан байдаг.

Харин сүүлийн үед эрхэм гавьяатыг хөл хүндтэй эхнэрээ хуурч, сэтгүүлч бүсгүйтэй амрагийн холбоо тогтоосон тухай хэвлэлээр шуугиж байсан ч тэр “Биднийг оролдохоо боль. Би удахгүй аав болж магадгүй” хэмээн ам алдсан нь бий. Гэвч түүний амрагийн асуудал намжсангүй, мөн хөл хүндтэй эхнэр нь ч олонд үзэгдээгүй. Тэгвэл гавьяат тамирчин Н.Төгсцогт, Д.Уранзаяа нар саяхан үрийн зулай үнэрлэж залуу аав ээжүүдийн тоог нэгээр нэмлээ. Ийнхүү багагүй хэл ам, хүндхэн давааг туулсан олны танил хос анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн нь учир битүүлэг “амрагийн” ярианд цэг тавьсан явдал болжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
abc(122.201.18.182) 2013 оны 05 сарын 03

20 bish 17toi gaviyat avch bsab shd

0  |  0
zcv z(182.160.0.159) 2013 оны 04 сарын 24

olnii tanil hos genvv

0  |  0
Top