Монгол хүний хөл хүрээгүй газар гэж үгүй болох нь

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Монгол хүний хөл хүрээгүй газар гэж үгүй болох нь. Тэртээ 1981 онд Монгол хүн сансарт хүрсэн бол өдгөө Монгол хүн дэлхийн ноён оргилуудад хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна. МУГТ Г.Өсөхбаяр уулчин маань саяхан хойд туйл буюу дэлхийн зулайд хөл тавиад ирсэн. Тэгвэл түүний араас МУГТ уулчин Б.Гангаамаа ирэх зургадугаар сарын 10нд К2 хэмээх дэлхийн 2 дахь ноён оргилд хүрэхээр эх орноосоо гарах юм байна.
Дэлхийн спортын авиралтын хаан уулын нэг ертөнцийн 2 дах ноён оргил К2 уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшинөөс дээш 8611 м өндөрт оршдог. К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог.
Өнгөрсөн 60 жилийн түүхэнд дэлхийн зулай Эверест ууланд манай гарагийн 3000 гаруй хүн авирч оргилд гарсан байхад К2 ууланд түүний 10 хүрэхгүй хувь нь авирсан байдаг юм. Үүнээс эмэгтэй уулчдын нийт 11 хүн оргилд гарч, буухдаа 4 уулчин нь осолдсон байдаг юм. Тамирчин хүн олимп, тив дэлхийн аварга болохыг ямагт хүсдэгийн адил дэлхийн 8000м-ээс дээш өндөртэй 14 оргил түүний дотроос топ 3 оргилийг /Эверест, К2, Канчинжунга/ мөрөөдөхгүй уулчин байхгүй гэнэ.

МУГТ Б.Гангаамаа 2008 оноос эхлэн К2 уулын судалгаа, бэлтгэл ажил, сургуулилтыг хийж ирсэн бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 20-ны хооронд 70 хоногийн хугацаатай олон улсын багтай хамтран авирхаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд түүний К2 уулын авиралтын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран ажиллаж байна.
Б.Гангаамаагийн төлөвлөгөөт авиралтын өмнөх өндөр авалт, бэлтгэл сургуулилт оросын холбооны улсад 2013 оны 05 дугаар сарын 05-25-ны хооронд хийгдэх бөгөөд мөн Пакистан Улсын Броуд-Пик ууланд 7 хоног өндрийн бэлтгэл хийх аж. МУГТ Б.Гангаамаа нь 2013 оны 06 дугаар сарын 10-нд эх орноосоо мордох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top