Сербийн нийслэл Бельград хотод МУГТ П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй МОБХ-ны нэгдүгээр шигшээ багийнхан “Belgrade Winner” боксын тэмцээнд оролцож байгаа билээ. Энэ тулааны 48 кг-ын жинд Г.Ариунболд, 52 кг-ын жинд гавьяат тамирчин П.Сэрдамба, 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан, 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар тус тус өрсөлдөгчөө ялж бахархам амжилт үзүүллээ. Ийнхүү манай боксчид аваргын алтан медалийн төлөө тулалдахаар болсон байна.
Б.Идэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )