Дэлхийн пара хөнгөн атлетикийн холбооны ДАШТ-ний эрх олгох “Гран при” тэмцээнээс Монголын пара хөнгөн атлетикийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус тус хоёрыг хүртлээ. Дөрөвдүгээр сарын 18-25-нд БНХАУ-ын Бээжин хотноо болсон энэхүү тэмцээний бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд Г.Самбууданзан түрүүлж, хос алтан медалийн эзэн болсон юм. Харин тэмцээний F58 төрөлд оролцсон У.Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль, зээрэнцэг болон жад шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол К46 ангиллын 1500 метрийн гүйлтэд оролцсон н.Гармаабазар мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд манай улсаас Г.Батдорж, Б.Вандан-очир, Д.Төмөр дасгалжуулагчаар удирдуулсан найман тамирчид оролцсон юм. Пара хөнгөн атлетикийн “Гран при” тэмцээнээс хос алтан медаль хүртсэн Г.Самбууданзан ДАШТ-нд оролцох эрхээ авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )