Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн зулай гэгддэг Хойд туйлын төв цэгт Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулж чадсанаар ээлжит амжилтаа тогтоосон билээ. Тэгвэл өдгөө эх орондоо ирээд буй эрхэм гавьяат маань энэхүү төрийн далбаагаа 14:45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулахаар зэхэж байна. Уулчин Г.Өсөхбаярын хувьд, ийнхүү эртнээс төлөвлөсөн аяллынхаа үр дүнг үзэж, багагүй саад бэрхшээлийг даван туулснаар амжилтаа бататгаж чадлаа. Аяллынхаа сонин хачин, амжилт бахархлынхаа тухай тэрбээр Ерөнхийлөгчид уламжилж, уулын спортын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж буйгаа харуулах биз ээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )