Даян аварга А.Сүхбат, реппер Цэцээ хоёрын зугаалга

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Нийслэлчүүдийн “шүдний өвчин” болох шахаад байгаа автозамын түгжрэлээс болоод жолооч нар байтугай, явган зорчигчид ч бухимдуухан явж байгаа нь нууц биш. Алхам алхмаар урагшлах машинуудын хооронд муур хулгана аятай сүлжилдэх явган зорчигчид бухимдахаас өөр яах ч билээ.

Тэгвэл ингэж бензин шатахуун, цаг заваа гарздахаас гадна стресст автаж, зүрхний шигдээс болчихгүйхэн шиг замын хөдөлгөөнд оролцох аргыг олны танил хүмүүс ухуулах болжээ. Энэ нь унадаг дугуй бөгөөд даян аварга А.Сүхбат, реппер М.Цэцэнбилэг буюу Цэцээ нэрээрээ олонд танигдсан дуучин залуу хотын их түгжрэл дунд унадаг дугуйгаараа зугаалах нь дээр гэж үзэж, өөрсдийн биеэр сурталчилсан байна. Эрүүл мэндэд тустай, цаг зав, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй энэхүү аргыг фэнүүд нь дуртайяа хүлээж авах биз ээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мхэжрэ(124.158.67.158) 2013 оны 06 сарын 04

чи муу битгий хуцаарай. монголын далай аваргыг доромжлоод үзээрэй чи муу

0  |  0
зориг(124.158.76.40) 2013 оны 05 сарын 05

энэтэнэг бөх гэх сүхбат авгай солиж өөрийгөө рекламдхаас өөр ажил хийдэг юм уу балиар өмхий гэсэн

0  |  0
aaa(121.163.56.227) 2013 оны 05 сарын 04

Bi Solongost ireed l duguigaar yavj bna. Tsag ih hemendeg eruul mended sain. Mongold ochson ch duguigaa unan gej bodoj bgaa

0  |  0
Top