Г.Өсөхбаяр: Төрсөн өдрөөрөө Хойд туйлд очсон минь хамгийн том бэлэг

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Хүссэн бүрийн хөл хүрээд байдаггүй дэлхийн оргил Хойд туйлын 90 градуст хүрч, төрийн далбаагаа мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өнөөдөр аяллынхаа сонин хачны тухай сэтгүүлчидтэй хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Хойд туйлын 90 градуст хүрэх түүхэн аяллаа тэрбээр өнгөрсөн сарын 6-ны өдөр  эхлүүлж амжилттай дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирсэн юм. Уулчин эр -35-40 граудусын хэмд нийтдээ 110 км замыг явганаар туулсан бөгөөд бартаа саад ихтэй, тэр тусмаа мөсөн, бас усархаг зам их байсан гэнэ.

Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнгөрсөн сарын 20-ны өдөр тохиодог аж. Тэгвэл гавьяат тамирчин маань энэ удаагийн төрсөн өдрөөрөө хойд туйлд хүрч очсондоо тун их бэлэгшээж ээждээ хамгийн том бэлэг барьсан маань энэ гэж сэтгэл хангалуун баяртайгаар ярьж суулаа. Харин түүний хувьд ууланд дайралт хийх, хойд туйлд очих хоёр асар их ялгаатай. Басхүү маш их сонирхолтой. Наад зах нь л цай чанаж уудаг ус нь хүртэл эрс тэс ялгаатайг ярьсан юм.

Эверестийн оргилд буцалгасан ус тэр дорхноо хөрч бүлээхэн байдаг бол, хойд туйлд хав халуунаар нь уух ямар сайхныг мэдэрч басхүү хүйтэн, мөстөж дарайсан хувцастай хүн дотроо халуун цайгаар зөөллөх ямар тааламжтай байдаг зэрэг олон сонирхолтой яриа дэлгэлээ. Уулчин, тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл нэгээр дуусахгүй. Тэд үргэлж хүсэл мөрөөдөл, зорилгоор жигүүрлэж байдаг. Тиймээс уулчин Г.Өсөхбаяр Эвэрестэд дайралт хийх үедээ хүсэж мөрөөдөж явсан бас нэгэн зорилгоо биелүүлж асар их хөдөлмөрийнхөө үр шимийг тэмүүлэл амжилтаар амслаа.

Түүний дараагийн зогсоол бол дэлхийн долоон ноён оргилд бүгдэд нь дайралт хийх зорилготой. Амжилтаар урам орж эрч хүчээр ирлэгдсэн түүний зорилго бүхэн биелэх болтугай.

С.Цахиур


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
voo(108.247.248.150) 2013 оны 05 сарын 04

Handgaitad ovol ochood ch iim zurag daruulaj bolnoshdee eren bol

0  |  0
ghyu(182.160.17.54) 2013 оны 05 сарын 03

mundag zaluu shyy

0  |  0
Top