ОХУ-ын эмэгтэй шатарчдын багийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн өндөрлөлөө. Тус бүр таван хүнтэй найман баг өрсөлдсөнөөс их мастер Б.Мөнгөнтуулын оролцсон Москва хотын “Гипроречтранс” их сургуулийн баг 2-р байр эзэлжээ. Уг тэмцээнд түрүүлсэн “ШСМ-РГСУ” багтай ижил онооны амжилт үзүүлсэн ч хоорондын тоглолтын дүнгээр хожигдсон байна. Тэмцээнд оролцсон шатарчдын чансааны 13-т эрэмбэлэгдсэн манай тамирчин 5 хожиж, 2 тэнцэн багийнхаа амжилтад жинтэй хувь нэмэр оруулжээ. Энэ тэмцээнд Болгар, Гүрж, Литва, Монгол, Польш, Турк, Украин зэрэг олон улсын томоохон тамирчид "зодоглосон" юм.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )