Т.Батчимэг Хятадын аваргыг яллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Швейцарийн нийслэл Женев хотод болж буй эмэгтэйчүүдийн шатрын Гран-при тэмцээнд Монголын шатарчин “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэг өнөөдөр Шатрын спортын дэлхийн аварга Hou Yifan-тай тоглож ялалт байгууллаа. Тус тэмцээний албан ёсны сайтад энэ тоглолтыг "хамгийн санаандгүй өрөг" хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр "Би зөвхөн логик аргаар нүүдэл хийхийг хичээсэн" хэмээн ярилцлага өгчээ. 

“Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэг нь анх 16 настайдаа шатрын олимпод оролцож дөрөвдүгээр байр эзэлж, тухайн ондоо эмэгтэй олон улсын мастерын болзол хангаж байжээ. Мөн 2011 оны дөрөвдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлж, . түүнээс хойш рапид, блиц, оюутны гээд дөрвөн улсын аварга шалгаруулах тэмцээний түрүүг авч байсан туршлагатай тамирчин юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
залуу(37.220.178.140) 2013 оны 06 сарын 04

өмхий хужааг ялсанд баяр хүргье.

0  |  0
Top