86 настай домогт хөлбөмбөгчин 50 насаар дүү эмэгтэйтэй гэрлэхээр шийджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Домогт хөлбөмбөгчин, 86 настай Альфредо Ди Стефано өөрөөсөө 50 насаар дүү эмэгтэйтэй гэрлэхээр болжээ. Тэрбээр энэ сард багтааж хуримаа хийхээр төлөвлөсөн байна.

Эзэн хааны “Реал Мадрид” клубийн экс  хөлбөмбөгчний сүйт бүсгүй нь түүний хувийн туслах, Коста Рикагийн иргэн, 36 настай Жина Гонзалес аж. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ди Стефаног асран халамжилж байгаа юм. 

Энэ талаар Ди Стефано ярихдаа “Би хэдийгээр 86 настай ч миний зүрх сэтгэл залуу хэвээр байгаа. Надад хайр байна. Би Жинаг хайрлах болно” гэв.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top