”Mongolian Open-2012” олон улсын тэмцээн содон үйл явдлаар дүүрэн байлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolian Open-2013” олон улсын тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн жилийн тэмцээний сониноос дахин толилуулж байна.

Энэ тэмцээнийг ивээн тэтгэсэн Женко” группийн ерөнхийлөгч, Сайн санааны тоглолтын аварга, олон улсын хэмжээний мастер, нэрт бөх Х.Баттуулын урилгаар олимпийн хошой аварга, дэлхийн 6 удаагийн аварга, ЗХУ-ын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов, олимпийн аварга, дэлхийн хошой аварга, кубын бөх Алехандро Пуэрто, олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн наадмын хошой аварга, Азийн хошой аварга, японы бөх Хидеаки Томиями, олимпийн хошой мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн наадмын аварга, ираны бөх Махоммадиани Аскари, олимпийн хүрэл медальт, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын аварга, БНАСАУ-ын бөх Ким Ён Сик, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга, болгарын бөх Георгий Калтчев нар хүрэлцэн ирж хүндэт зочноор оролцсон юм.

 Чөлөөт бөхийн “Mongolia Open-2012” олон улсын тэмцээний дүн

Улаанбаатар хот, 2012 оны нэгдүгээр сарын 14-15

Тус тэмцээнд АНУ, БНАСАУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Казакстан, Киргиз, Куба, Монгол, ОХУ, Тажик, Украин, Япон улсын эрэгтэй 117, эмэгтэй 69 нийт 186 бөх өрсөлджээ.

Эрэгтэй

55 кг               1. Төмөрийн Даваахуяг /“Хасу-Мегаватт” клуб/

2. Жонг Хак Жин /БНАСАУ/

3. Петр Владислав /ОХУ/

3. Батболдын Номин /“Олимп” сургууль/

            Энэ жинд 17 бөх барилджээ.

60 кг               1. Ганзоригийн Мандахнаран /Алдарспорт хороо/

2. Василий Стручков /ОХУ/

3. Нюргун Скрябин /ОХУ/

3. Рүм Жонг Мин /БНАСАУ/ 

            Энэ жинд 20 бөх барилджээ.

66 кг               1. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/

2. Батсүхийн Мянганбаяр /”Арслан” клуб/

3. Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо/

3. Хүлтээгийн Мөнхжаргал /ҮБТДС/ 

            Энэ жинд 18 бөх барилджээ.

74 кг               1. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/

2. Кузьма Сивцев /ОХУ/

3. Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегаватт” клуб/

3.  Камата Манабу /Япон/ 

            Энэ жинд 19 бөх барилджээ.

84 кг               1. Юсуп Абдусаломов /Тажик, олимпийн наадам болон

                            ДАШТ-ний мөнгөн медальт/

2. Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/

3. Сузуки Сейжи /Япон/

3. Оргодолын Үйтүмэн /“Хүч” спорт хороо/

            Энэ жинд 14 бөх барилджээ.

96 кг               1. Михаил Ганев /Болгар, насанд хүрэгчдийн болон

                           залуучуудын дэлхийн аварга/

2. Чагнаадоржийн Ганзориг /“Сүлд” спорт хороо/

3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/

3. Рэнцэнбямбын Пүрэвдагва /”Алдар” спорт хороо/ 

            Энэ жинд 16 бөх барилджээ.

120 кг             1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/

2. Увар Тимофеев /ОХУ/

3. Болдбаатарын Батжаргал /”Олимп” сургууль/

3. Бат-Очирын Одгэрэл /“Хасу Мегаватт” клуб/

            Энэ жинд 13 бөх барилджээ.

Эмэгтэй

48 кг               1. Акео Минори /Япон, оюутны дэлхийн аварга/

2. Цогтбазарын Энхжаргал /”Замчин” нийгэмлэг/

3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/

3.  Пак Жон Ми /БНАСАУ/ 

            Энэ жинд 11 бөх барилджээ.

51 кг               1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хүч” спорт хороо/

2. Уотнер Кондер /АНУ, дэлхийн залуучуудын аварга/

3. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/

3.  Марина Ойдопова /ОХУ/ 

            Энэ жинд 10 бөх барилджээ.

55 кг               1. Батбаатарын Номин-Эрдэнэ /“Хангарьд” клуб/

2. Сүндэвийн Бямбацэрэн /“Аварга” биеийн тамирын дээд

    сургууль/

3. Юки Икегаме /Япон/

3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо/ 

            Энэ жинд 9 бөх барилджээ.

59 кг               1. Кеслей Кэмпэлл /АНУ, Пан Америкийн аварга/

2. Тунгалагийн Мөнхтуяа /“Хангарьд” клуб/

3. Баатаржавын Шоовдор /“Ганьт-Олимпийн гал” клуб/

3.  Жон Юн Сонг /БАНАСУ/ 

            Энэ жинд 14 бөх барилджээ.

63 кг               1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, дэлхийн

                           аварга/

2. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо, ДАШТ-ний

    хошой хүрэл медальт/

3. Ким Ран Ми /БНАСАУ/

3.  Каяко Кудо /Япон/ 

            Энэ жинд 7 бөх барилджээ.

67 кг               1. Йошико Иноуе /Япон, ДАШТ-ний хүрэл медальт, азийн

                            аварга/

2. Банзрагчийн Оюунсүрэн //“Хангарьд” клуб, ДАШТ-ний

    мөнгөн медальт/

3. Цэрэндоржийн Баярзаяа /“Хасу Мегаватт” клуб/

3. Отгонбатын Оюунтуяа /“Аварга” биеийн тамирын дээд

    сургууль/

            Энэ жинд 9 бөх барилджээ.

72 кг               1. Наталья Воробьёва /ОХУ, залуучуудын дэлхийн 3 удаагийн

                            аварга/

2. Очирбатын Бурмаа /”Хилчин спорт хороо, ДАШТ-ний

    мөнгөн медальт /

3. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, , ДАШТ-ний

    хүрэл медальт/

3. Стефани Ли /АНУ, оюутны дэлхийн аварга/ 

Энэ жинд 9 бөх барилджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top