Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Испанийн Мадридын "Реал"-ын хагас хамгаалагч Криштиано Роналдог машинаа буруу тавьсан хэмээн жолооны эрхийг нь хасахаар болжээ. Тэрбээр гэртээ харих замдаа Роналдо нэгэн газарт буугаад хөдлөхдөө машинаа буруу тавьсан байна. Цагдаа нар үүнийг сануулж, зохих хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдэхэд нэрт хөлбөмбөгч уурлаж, улмаар цагдаа нартай зөрчилдсөн тул баривчлагдан, хэсэг дээр хүргэгджээ.
Хэдхэн цагийн дараа суллагдсан Роналдог шүүх тун удахгүй албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл ногдуулж магадгүй аж. Мөн түүний жолоо барих эрхийг хэдэн сараар хасахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )