МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн саяхан “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан Монголын Софт Теннисний холбооны Ерөнхийлөгч, МҮОХ-ны түнш “Хасу Мегаватт” компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюушийг “Олимпик Хаус”-д хүлээн авч, баяр хүргэв. Ж.Түмэн-Аюуш нь олон жил спорт-олимпизмийг бодитой дэмжин ажиллаж, одоогоор спортын 8 төрлөөр 200 гаруй тамирчинг ивээн тэтгэснээр улс, тив, дэлхийн тавцнаас олон медаль хүртэхэд өөрийн хувь нэмрээ их оруулжээ. 2012 оны МҮОХ-ны шилдгийн шилдэг спортын зүтгэлтэнд олгодог “Бөртэ Чоно” цомын эзнээр тодорсон юм.
Сэтгэгдэл ( 2 )
ajliin amjilt husej eruul enh erch huchtei baihiig erooe.
J. Tymen- ayush dyydee mash Tom bayar khyrgeg baina. Ulam ikh tsog javkhhaa khysie