Өчигдөр “Чингис” зочид буудалд Монголын хөл бөмбөгийн холбооны 2011 оны Үндэсний “Нийслэл лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа боллоо. Ирэх сарын эхний өдөр эхлэх лигийн тэмцээнд “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатарын унаганууд” гэсэн найман багийн 172 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн байна. Япон, Нигери, Хойд солонгос, Турк легионерүүд ч бас байгаа ажээ. Багууд хоёр тойрог тоглож, эхний хоёр байрт шалгарсан баг аваргын төлөө өрсөлдөх юм байна. Дашрамд сонирхуулахад, 15 дахь удаагийн “нийслэл лиг”-ийн тэмцээний шагналын сан 20 сая төгрөг болсон нь өмнөх жилийнхээс хоёр дахин өсчээ.
Б.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )