Чөлөөт бөхийн “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хоёр өдөр үргэжилж дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 74, 96, эмэгтэй 51, 59, 63, 72 кг-ийн жингийн барилдаан боллоо.
Хоёр дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ, Болгар, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Чуваш улс, Япон зэрэг гадаадын 7 орон мөн монголын бөхчүүд зодогложээ. Үүнд 103 эрэгтэй, 54 эмэгтэй нийт 157 бөх барилдсаны дотор гадаадын 34 бөх байлаа.
60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх, Б.Хаш-Эрдэнэ нарын барилдаанд эхний үед Б.Баянмөнх нэг оноогоор ялж хоёрдугаар үед Б.Хаш-Эрдэнэ клинч барьцаар өрсөлдөгчөө ардаа гаргасан ч тэсвэр үзүүлэн ялалтыг авч гуравдугаар үед клинч барьцаар ялсан. Мөн жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир нарын барилдаан үзэгчдийг шуугиулж Б.Нэмэхбаяр хоёр үеийн төгсгөлд шийдвэрлэх мэх хийж дийлсэн байна. 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нарын барилдаан үнэхээр сонирхолтой болж гурван үе барилдаж Б.Анхбаяр нь клинч барьцаар хожсон. Алтан медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр гурван үе барилдаж өрсөлдөгч бөх болох олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж гуравдугаар үед клинч барьц авахдаа буруу үйлдэл хийж ялагдал хүлээж туршлагатай бөхийн хувьд том алдаа гаргасан. Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяяа нар бүх өрсөлдөгчдөө давамгайлан ялж энэ жил бэлтгэл сургуулилт сайн, дайчин давшингуй, хийморьлог байгаагаа харууллаа. С.Батцэцэг энэ тэмцээний хошой аварга цол хүртлээ. 72 кг-ийн жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар шувтаргын барилдаанд таарч үзэгчдийг уулга алдуулж Б.Одончимэг уламжлал ёсоор бараг л уйлах дөхлөө. Үндэсний бөхөд “хоёр Мөнх” гэж домог болон яригддаг шиг эмэгтэй хүнд жингийн энэхүү үндэсний төдийгүй дэлхийн зиндааны энэ хоёр бөхийн тулаан бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болж чөлөөт бөхийн түүхэнд үлдэх бололтой.
Энэ оны долоодугаар сард ОХУ-д болох Оюутны зуны “Казань-2013” универсиад наадам, есдүгээр сард Унгар улсын Будапешт хотод болох ДАШТ гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна.
Эрэгтэй
55 кг
1. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/
2. Бат-Эрдэнийн Мөнхбат /”Арслан” клуб/
3. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/
3. Морита Ясухиро /Япон/
Энэ жинд 12 бөх барилджээ.
60 кг
1. Батсайханы Нэмэхбаяр /”Хасу-Мегаватт” клуб/
2. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/
3. Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/
3. Гаадангийн Амархүү /“Хасу-Мегаватт” клуб/
Энэ жинд 21 бөх барилджээ.
66 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
2. Жае Хо Ли /БНСУ/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Базар Базар Гуриев /Киргиз/
Энэ жинд 23 бөх барилджээ.
74 кг
1. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
2. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/
3. Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегаватт” клуб/
3. Бато Базаров /Киргиз/
Энэ жинд 13 бөх барилджээ.
84 кг
1. Пүрэвийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо/
2. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
3. Мягмарын Мэндсайхан /“Харгант-Цамхаг” клуб/
3. Болор-Эрдэнийн Номиндалай /“Хангарьд” клуб//
Энэ жинд 14 бөх барилджээ.
96 кг
1. Чагнаадоржийн Ганзориг /“Сүлд” спорт хороо/
2. Оюунбилэг /БНХАУ/
3. Доржхандын Хүдэрбулга /”Олимпийн гал” клуб/
3. Хад //БНХАУ/
Энэ жинд 9 бөх барилджээ.
120 кг
1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
2. Ядамсүрэнгийн Алтантулга /”Хилчин” спорт хороо/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Алтансүх /БНХАУ/
Энэ жинд 11 бөх барилджээ.
Эмэгтэй
48 кг
1. Ивамура Анна /Япон/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
3. Баярмагнайгийн Даваасүрэн /“Хангарьд” клуб/
3. Ито Шиори /Япон/
Энэ жинд 15 бөх барилджээ.
51 кг
1. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб/
2. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо
3. Батбаатарын Мөнхтуяа /“Хасу-Мегаватт” клуб/
Энэ жинд 5 бөх барилджээ.
55 кг
1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хасу Мегаватт” клуб/
3. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
Энэ жинд 7 бөх барилджээ.
59 кг
1. Тунгалагийн Мөнхтуяа /“Хангарьд” клуб/
3. Баатаржавын Шоовдор /“Ганьт-Олимпийн гал” клуб/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
3. Жи Хьюн Ким БНСУ//
Энэ жинд 8 бөх барилджээ.
63 кг
1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, дэлхийн
аварга/
2. Ватари Рио /Япон/
3. Цэенпилийн Шинэхүүхэн /Төв аймаг//
3. Бүрнээбаатарын Нямгэрэл / Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
Энэ жинд 8 бөх барилджээ.
67 кг
1. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
2. Баатарзоригийн Батцэцэг /Налайх дүүрэг//
3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/
Энэ жинд 4 бөх барилджээ.
72 кг
1. Очирбатын Бурмаа /”Хилчин” спорт хороо/
2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/
3. Зоригтын Болортунгалаг /Төв аймаг //
3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 7 бөх барилджээ.
Сэтгэгдэл ( 1 )
taaruukhan temtseen boloo shiw dee