Олон улсын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 10 дахь гранпри тэмцээн Австрийн Вена хотноо болов.
Уг тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний дунд дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүд, тухайлбал Хонгконгийн Вэйли Ю, Английн Михайлэ Брээзэ, Наташа Пэрдү нарын олимпийн тамирчид байлаа.
Манай тамирчин Ц.Оюунчимэг тус тэмцээний “Мастер Гранпри” ангилалд оролцон, түлхэлттэй болон огцом өргөлтөөр нийт 140 кг-ийг амжилттай өргөн, алтан медалийн эзэн болов.
Ц.Оюунчимэг нь хүндийн өргөлтийн спортоор 2 жил хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд 2012 онд Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
bayar hurgie mundag bn shuu