Лондонгийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Куба улсад тэмцээнд оролцохоор явж байгаа юм байна. Тэрээр “Олимпод өрсөлдсөн тамирчинтайгаа нутаг дээр нь дахиад тоглох болж дээ” гэсэн байна. Н.Төгсцогт Лондонгийн олимпоос ирснийхээ дараа хэвлэлийнхэнд дотроо уудлахдаа “Ёооё, юу болчихов оо” л гэж бодсон. Мөнгөн медалиа авчихаад зогсч байхад “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. “Төрийн дуулал эгшиглэнэ” гээд англиар зарлах тэр мөч үнэхээр аймаар байсан. Тээр өндөрт, дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Тэр оройдоо ч гэсэн их харамссан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд... хэрвээ, хэрвээ гээд л... Хэрвээ дахиад гуравдугаар үе эхлэх мөчид очоод, би ядраагүй байсан бол гэж их бодогддог юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна...
-Финалын тоглолтод дасгалжуулагч муу ажилласан, тактикийн чанартай зөвлөгөө өгөөгүй гэсэн шүүмж олны дунд их байна лээ. Тэр тал дээр хүмүүс зөв ойлгоосой гэж хүсч байна. Хоёр багш маань байж болох бүхнийг хэлж, надад зөвлөсөн. Би бол миний өөрийн, хувийн алдаа гэж дүгнэж байгаа. Багш нар маань бүгд надад тусалж, дэмжиж, аварга болгохын төлөө сэтгэл зүйн хувьд ч сайн ажилласан. “хэмээн ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )