2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотод болох Олон улсын улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн ээлжит бус их хуралд оролцохоор МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өнөөдөр Москва руу нислээ. Түүнтэй хамт тус холбооны ерөнхий менежер Д.Батням явсан байна.
Таван тивийн 173 үндэсний бөхийн холбоодын удирдлага оролцох ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн бүтэц, дүрэм, бөхийн барилдааны дүрэмд оруулах өөрчлөлт, 2014 онд болох ээлжит их хурал хүртэл ажиллах ерөнхийлөгчийн сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Хамгийн гол нь тавдугаар сарын 29-ны өдөр Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед хийх бөхийн спортын танилцуулгыг хэлэлцэн батална.
Сэтгэгдэл ( 0 )