Домогт Дэвид Бекхэм зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Дэлхийн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 38 нас хүрч, Францын аваргаар тодроод хэдхэн хонож буй хөлбөмбөгч ийнхүү дөрвөн өөр улсын аваргын алдрыг хүртсэн анхны англи хөлбөмбөгч болсныхоо дараагаар шийдвэрээ гаргажээ.

Тэрээр "Би хөлбөмбөгийн хамгийн өндөр түвшинд тоглож буй энэ үедээ зодог тайлахыг хамгийн зөв алхам гэж үзэж байна" хэмээн Бекхэм мэдэгджээ.Дэвид Бекхэм нь Английн шигшээгийн төлөө 115 удаа талбайд гарсан. Мөн түүний хувьд "Манчестер Юнайтед" унаган баг нь билээ. Тэрээр "Улаан чөтгөрүүд"-тэй Английн аваргын алдрыг зургаан удаа, Английн цомын аваргыг хоёр удаа өргөж, Аваргуудын лигийн аварга болж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top