Азийн Олимпийн Зөвлөлөөс дөрвөн жил тутам зохион байгуулахаар болсон Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадам ирэх 6 дугаар сарын 28 –наас 7 дугаар сарын 7-нд БНСУ-ын Инчёон хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам спортын 9-н төрөлд боулинг, биллярд, Э спорт, кураш бөх, танхимийн хөл бөмбөг, богино зайн усан сэлэлт, бүжгийн спорт , кабади, кикбокс, муай тай бокс гэсэн төрлүүдээр болох бөгөөд кикбокс, муай тай боксын багийнхан эртнээс бэлтгэлээ хангасан аж.
Муай тай боксчдын хувьд өнгөрсөн 4 –р сард Тайландад зохиогдсон ДАШТ, 5-р сард ОХУ-ын Буриадад зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон бол, кикбоксчдын хувьд энэ сарын 23-26-нд ОХУ-ын Томск хотноо зохиогдох Оросын цом нээлттэй тэмцээнд оролцож улмаар Итали улсад зохиогдох дэлхийн цомд хүч үзэн бэлтгэлээ базаах гэж байна. Мөн зарим муай тайн тамирчид бэлтгэлээ сайжруулахаар Тайланд улсыг зориод байгаа бол зарим кикбоксчид Бээжин хотноо хамтарсан бэлтгэл хийж байгаа аж.
Энэ удаагийн Азийн наадамд Монголын өшиглөх боксчдыг туршлагатай дасгалжуулагч О.Алтанпүрэв удирдан оролцох юм. Гэхдээ кикбоксчид маань улсын ямар нэгэн дэмжлэггүйгээр өөрсдийн бор зүрхээр энэхүү наадамд бэлтгэж буй юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
orchuulga arai bishee