ОХУ-ын Буриад улсад боксын спортын нэрт зүтгэлтэн Е.И.Соломенниковын нэрэмжит өсвөрийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Эрхүү, Крас-ноярск, Улаан-Үд, Чита, Тува, Монгол зэрэг зургаан улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүд тулалдсан юм. Манай улсын хувьд дөрвөн боксчинтой оролцсон бөгөөд тэд алт, мөнгөн медалийн тавцанд зогсч чадлаа.
Тухайлбал “Барселона” клубын 52 кг-д Б. Цогбилэг, 64 кг-д Э.Элбэг нар аваргалсан бол 44 кг-д Б.Бат-Эрдэнэ, 46 кг-д Б.Төмөрхуяг нар тэмцээний дэд аваргаар шалгарчээ. Эдгээр тамирчдыг “Барселона” клубын дасгалжуулагч Мишел леон митханс ахлаж явжээ. Тэд ирэх наймдугаар сард Украйнд болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдах аж.
Сэтгэгдэл ( 0 )