ОХУ-ын Тюмень хотноо үргэлжлэж буй жүдо бөхийн дэлхийн шилдэг мастеруудын тэмцээний эхний өдрийн барилдаанд Монголын тамирчид амжилттай барилдлаа.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд хүч хүч үзсэн Адьяасамбуугийн Цолмон алтан медалийн төлөө Косовогийн бөх Мажинда Клемендитэй амжилттай барилдаж нэр хүндтэй тэмцээний мөнгөн медаль хүртэн Монголын баг тамирчдынхаа гарааг өнгөлөг сайхан эхлүүллэв.
Дараагийн барилдаанд 57 кг-ийн жинд дэвжээнд гарсан Доржсүрэнгийн Сумъяа Францын бөх Автоме Павиатай бахдам сайхан барилдан ялалт байгуулж Монголын эмэгтэй жүдочдоос анх удаа дэлхийн шилдэг мастеруудын тэмцээнд түрүүлэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд аваргын алтан медалийн төлөө манай жүдоч Ганбатын Болдбаатар Японы Наониша Такатой барилдан ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ.
73 кг-ийн жингийн барилдаан онц сонирхолтой болж өндөрлөлөө.Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Монголын тамирчин дэлхийн аварга,олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар хоорондоо өрсөлдөж шинэхэн гавьяатын ялалтаар өндөрлөлөө.
Х.Цагаанбаатар цаашид Бразилийн Бруно Мендонкаг буулган авч хүрэл медаль хүртлээ.
С.Ням-Очир алтан медалийн төлөө Лондоны олимпид хүрэл медалийн төлөө хүч үзэж байсан “эртний ерөөлт” Голландын Декс Элемонтийг дахин илүүрхэн ялж аварга боллоо.
Тэмцээний эхний өдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид медалийн тоогоор \чанраар\ 2-т эрэмблэгдэж байна.ОХУ-ын Тюмень хотноо зохиогдож буй жүдо бөхийн дэлхийн шилдэг мастеруудын тэмцээний шигшээ барилдааныг МҮОНТ-ийн 2-р сувгаар дамжуулан үзүүлэх ажээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 2 )
Tumurhuleg yaagaa ch ugui ert biee toogood baigaa yum shigee
66 giinhan arai dendnee hoyolaa 2buhud l yalagdsan bh yum ter 2 ne yunch davarsan yum mongolchuudii eeljleed l hojood hurel avchdag