Японы мэргэжлийн сүмогийн Ёкозунагийн зөвлөл өнгөрсөн оны 11 дүгээр сард шинэхэн аварга Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлуулах тухай асуудал хөндсөн нь нэлээд шүүмжлэл дагуулж байсан.
Ёкозуна Харумафүжи нагоя башёд заавал түрүүлэх ёстой гэх хатуу шаардлагыг Хошито Учияма мэдэгджээ. Мөн Харумафүжи ирэх долдугаар сарын башёд хоёроос дээш унавал зодог тайлуулахаар зориудаар нөлөөлнө гэдгээ ч ил тод мэдэгдсэн байна.
Ёкозуна Харумафүжиг тэд сүүлийн хоёр башёд хангалттай хэмжээнд барилдаагүй хэмээн үзэж байгаа бөгөөд заавал түрүүлж байж, аваргын байр сууриа хадгалж үлдэнэ, эс бөгөөд хүчээр зодог тайлуулна гэлээ.
Энэ мэдэгдэл нь 68 дахь Их аваргын зодог тайлуулахаар дарамт шахалт үзүүлж байсантай ижил төстэй харагдаж байна гэх иргэдийн яриа газар аваад байна.
Сэтгэгдэл ( 4 )
muu samurainuudad goochlogdoj bxaar nutagtaa xureed iree xogshoon ugaasaa naad sumo chin moxoj bgaa sport
Mongolchuud iim hachin jariagaa bolioch ee!! Amni bilgeer ashdin beleg gedeg shuu dee!! Dandaa avch bolmoorgui jariag gargaj humuusiin durguitsliig hurgedeg zantai!! Joron oron tuslahgui bolno shuu!!!!! SUMO giin durem manai ornih shig bish.Ted uursdiin jajagiig dagana shuu dee!!! BOLIOCH ee!!!!
manaikhan bitgii ingeji khartai awgai shig khardaji tenegletsgeeji baigaach sumo chini bidnii asuudal bish barildaji kheden bor yum oldoji baina geed l bayarlaji yaw
11 davlaa boloo yum bish uu?