Наймдугаар сард Нүүдэлчин ард түмний үндэсний бөхийн IV их наадам Тувад зохиогдохоор болжээ. Тувагийн үндэсний баяртай уг наадам давхцаж байгаа аж. Одоогоор Монгол, Өвөрмонгол, Алтай, Буриад, Халимаг, Киргиз, Казахстаны 100 гаруй бөх оролцохоор мэдэгдээд байгаа аж. Энэхүү тэмцээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд нүүдэлчин ахуйтай ард түмнүүдийн үндэсний бөхийн онцлогийг харуулсан өвөрмөц наадам болдог гэж Тувагийн спортын газрын дарга Радислав Наважал хэлжээ.
Б.Эрдэнэ.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )