Геннист бүртгүүлнэ, амжилтыг нь эвдэнэ гэдэг сүүлийн үед тухайн улс гүрний хамтын хүч болоод байгаа. Тиймдээ ч улс даяараа энэ арга хэмжээг зохион байгуулж, дэлхий дахин өөрийн нэрээ дуурсгах болсон. Манай улс ч гэсэн 6002 бөх нэгэн дор цуглаж, Геннисийн номонд бичигдэж байсан түүхтэй билээ.
Тэгвэл дэлхийн талыг мориороо эзэлж явсан монголчууд мориороо Геннисийн номонд бичигдэхээр бэлтгэж эхэлжээ. Дэлхийн Гиннесийн холбооноос Монгол Улсад 3000 морины уралдааныг зохион байгуулах зөвшөөрөл олгожээ. Энэ уралдаан ирэх наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болох аж.Нийт 3000 морины уралдаанд оролцохыг хүсэгчид морьдынхоо зургийг ирэх долдугаар сард багтаан төв холбооноос өгсөн стандартын дагуу мэргэжлийн зурагчнаар авахуулан илгээх юм.
Мөн энэ үеэр үндэсний дээл хувцсаараа гангарсан 10000 морьтон жагсаж, Геннисийн номонд бичүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Сонирхуулахад, 2006 онд Колумб улсад цэцгийн баяраар 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтад бүртгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ҮЗҮҮЛБЭР ДУУСЦАНУУ