Усайн Болт, Жастин Гатлиныг барсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Даймонд лигийн тав дахь цуврал Ромын Алатан галагийн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 100 мертийн зайд АНУ-ын тамирчин Жастин Гатлин тэргүүллээ.

Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тус лигийн нээлтийн цувралуудад (Доха болон Евген) мөн түрүүлсэн юм. Харин Олимпын аврагын зургаан алтан медальт, өнөө цагийн хамгийн хурдан хүн гэгдээд байгаа Ямайк эр өвдөгний шөрмөсний гэмтлээ дөнгөж эдгээгээд оролцож буй анхны тэмцээн нь энэ билээ.

Сэргээшийн хэргээр ямар нэг тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөвөн жилээр хасуулж байсан, 2004 оны Афины Олимпын аврага Жастин Гатлин гараанаас хүчтэй, нягт уралдаж, эхний 80 метрт Усайн Болтын хамт бусдаасаа тасраад,улмаар барианы зурваст хүрхэд цээжин биеээрээ бөхийн шугам дээргүүр орсноор өрсөлдөгчөөсөө 0,01 секундээр түрүүлэв. Түүний энэ амжилт он гарсаар үзүүлээд байгаа хамгийн дээд хурд нь биш юм. Тэрбээр өнгөрөгч сард Бээжинд 9,91 секундэд замаа туулж байсан аж.

Дэлхийн дээд амжилтыг 9,58 секундээр эзэмшигч Болтын хувьд 9,95 сэкундээр хоёрдугаар байрт орсон бол гуравдугаарт Францын тамирчин Жими Викот (10,02 сек) иржээ. Энэ нь түүний хувийн дээд амжилт юм. Түүнтэй гуравдугаар байрын төлөө АНУ-ын тамирчин Майкл Рожерс хүчтэй өрсөлдөв.

Даймонд лигийн үлдсэн есөн цуврал тэмцээнд Усэйн Болт "хаанчлал"-аа эргүүлэн авах болов уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top